Шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуйнаас гал гарч, шатах эрсдэлтэй байсныг унтраажээ

Шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуйнаас гал гарч, шатах эрсдэлтэй байсныг унтраажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Таван шарын урд талын төмөр замын призерийн дэргэд өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр 13:25 цагийн үед шилэн хөвөн ачиж явсан ачааны автомашины дугуй орчмоос гал гарч шатаж эхэлсэн байна.
 
Энэ үед ОБЕГ-ын харъяа 112 дугаар ангийн харуул, ахлах ахлагч Б.Эрдэнэсайхан таарч, хажууд нь явж байсан түлш тээвэрлэх автомашины гал унтраагуурыг авч, галыг унтраан аюулгүй болгож, иргэний эд хөрөнгийг шатах аюулаас хамгааллаа.