Монголын хувийн хэвшлийн томоохон төлөөлөл байгууллага болох Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит 21 дүгээр их хурал есдүгээр сарын 20-ны өдөр болно.
Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү хурлаар МҮХАҮ-ийн удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгч, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон батлах, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулах, тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох, танхимын үүрэг оролцоо зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Тэгвэл энэ удаагийн МҮХАҮ-ийн ерөнхийлөгчид “Ард”-ын гэгддэг Ч.Ганхуяг, Т.Ганболд, "Жүр Үр" ХХК-ийн захирал Б.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй эрхмүүд нэр дэвших албан бус мэдээлэл байна. Нэр дэвшүүлэх ажлыг хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цагаар дуусгаж, танхимаас томилогдсон нэр дэвшигчдийг эцсийн байдлаар хүлээн авч Их Хуралд танилцуулна.