СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Морьтойгоо адуунд яваад сураггүй болсон иргэний морийг гурав хонгийн дараа Ховд голын эргээс олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Морьтойгоо адуунд яваад сураггүй болсон иргэний морийг гурав хонгийн дараа Ховд голын эргээс олжээ

Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын 10 дугаар багийн “Хар-Ороомог” гэдэг газар есдүгээр сарын 09-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Т морьтойгоор адуундаа яваад сураггүй болжээ.

Үүний дараа түүний унаж явсан морь нь Ховд голын эргээс олдсон тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 10:15 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид 100 км замыг туулан 20:30 цагт очиж тус аймгийн Улаангом сумын харьяат иргэн Т/47 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.