СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бохирын шугамын хоолой сольж байсан ажилтан шороонд дарагдаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бохирын шугамын хоолой сольж байсан ажилтан шороонд дарагдаж нас баржээ

Бохирын шугамын хоолойн холболт хийж байсан ажилтан шороонд дарагдаж харамсалтайгаар амь насаа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд бохирын шугамын хоолойн холболт хийж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 12-ны өдрийн 17:14 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авчээ.

Тус дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 17:41 цагт очиход бохирын шугамын хоолойн холболтын ажил хийж байсан ажилтан Э/26 настай, эрэгтэй/ нь 3 метрийн өргөнтэй 3 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан байсныг 30 минут ажиллаж цогцсыг гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.