"Хүннү молл"-ын урд талын гэрлэн дохиог буулгаж, иргэдийг нүхэн гарцаар гарахыг шаардаж эхэллээ

"Хүннү молл"-ын урд талын гэрлэн дохиог буулгаж, иргэдийг нүхэн гарцаар гарахыг шаардаж эхэллээ

Яармагийн авто зам дагуу байрлах “Хүннү молл” -ын урд байрлах гэрлэн дохиог өчигдөр /2023.09.13/ буулгаж, өөр байршилд шилжүүлэн байрлуулжээ. Иймд тус байршилд явган зорчигчид нүхэн гарцаар зорчих бөгөөд доторх заслын ажлыг энэ долоо хоногийн хугацаанд бүрэн дуусгах аж. Ингэснээр Яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжирна хэмээн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээллээ.