Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөг ЗГХЭГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас шалгаж эхэлжээ.
Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн. Иргэнээс гомдол ирсний дагуу шалгаж байна" гэлээ. Тодруулбал, харааны бэрхшээлтэй иргэдийн гомдлоор түүнийг шалгаж буй аж. Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нь 2020 оноос Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын орлогчоор томилогдсон билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан "Улаанбаатар марафон" гүйлтийн тэмцээнд 07777 дугаартай оролцож олны шүүмжлэлд өртсөн. Мөн өнгөрсөн сард хараагүй иргэнтэй харилцахдаа "Нүүр нүүрээ харж байгаад яръя” хэмээн доримжилсон юм.