Ш.Батбаатар Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

Ш.Батбаатар Сонсголын бэрхшээлтэй иргэдийн дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ Киргизстан улсын Бишкек хотноо болж өндөрлөв. Тэмцээний сүүлийн өдөр 79 кг-ын жинд Ш.Батбаатар барилдаж хүрэл медаль хүртэв. 

Тэрээр эхний тойрогт Украйны тамирчин Юкша Дмитрийг 10-0 оноогоор ялж, Туркын шигшээ багийн тамирчин Дондер Огузад 10-0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг даралтаар цэвэр ялснаар Дэлхийн аваргын 3 дахь медалиа хүртээд байна. Ш.Батбаатар нь Дифлимпийн хошой хүрэл, ДАШТ-ий 3 хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн юм. 

Манай Улсаас Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай 4 тамирчин Бишкекийг зорьсон бөгөөд 65 кг-ын жинд Дифлимпийн аварга ОУХМ Н.Эрхэмбаяр Киргизтаны тамирчинтай барилдаж 17-20 оноогоор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин 70 кг-ын жинд Д.Даваа-Очир шүүгчдийн алдаанаас болж оноолтонд нэр нь ороогүй учир дэвжээнд гараагүй. Залуучуудын шинэхэн Дэлхийн аварга Н.Бат-Эрдэнэ насанд хүрэгчдийн ангилалд 74кг өрсөлдсөн ч медальд хараахан хүрсэнгүй.