Голын голдирлыг хааж барьсан “S Outlet” дэлгүүрийн барилгыг албадан нураах Нийслэлийн засаг даргын захирамжийг наймдугаар сарын 31-ны өдөр хүргүүлсэн.
Тус захирамжийн хугацаа есдүгээр сарын 3-ны өдрөөр дуусгавар болж, албадан нураах ажлыг эхлүүлж, эхний ээлжинд үерийн далан бүхий овоолсон их хэмжээнхий шороог зөөвөрлөсөн юм.
Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тус дэлгүүрийн агуулахыг нурааж эхэлжээ. Өчигдөр 40 тоннын 14 ширхэг чингэлэг чөлөөлөхөөс 14-ийг, 10×24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлөөд байгаа талаар нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар мэдээлсэн. Харин одоогоор 10×10, 8×6 хэмжээтэй хоёр ширхэг сэндвичин байшин буулгах ажил үргэлжилж байна. Мөн нийслэлийн засаг даргын мэдээлж буйгаар “S Outlet” дэлгүүрийг албадан нураах ажил энэ баасан гараг буюу есдүгээр сарын 15-аас эхлэх аж.
ҮЗЭХ: