“Ачит Ихт” ХХК-д Стэп Арэна нэрших эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ

“Ачит Ихт” ХХК-д Стэп Арэна нэрших эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ

Төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй олон улсын стандартыг хангасан “Стэп Арэна” буюу Мөсөн өргөө нь бизнесийн нэр хүндтэй компаниудад нэршүүлэх олгох судалгаа хийж, хэд хэдэн газартай хэлцэл хийсний эцэст “Ачит Ихт” ХХК-д нэрших эрх олгосон талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Ингэснээр тус компани “AIC Степпе Арена” гэх нэрших эрхийг 3 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулжээ. Мөн “Ачит Ихт” ХХК ойр орчмын хотхоны 6000 гаруй хүүхдэд зориулан 3х3 сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн 2 талбайг өөрсдийн хөрөнгөөр засаж тохижуулаад байгаа бөгөөд тоглоход үнэ төлбөргүй аж. Сонирхуулахад, дэлхийн улс орнуудад нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборууд нэр хүндтэй бизнесийн компаниудад байгууламжийнхаа нэрийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу түрээслүүлэх практик байдаг аж.