"Талийгаачийн эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсандаа уучлалт хүсэж" Эрүүл мэндийн төвийн албаны дарга П.Батчулуун мэдээлэл хийв

"Талийгаачийн эд, эрхтнийг зөвшөөрөлгүй авсандаа уучлалт хүсэж" Эрүүл мэндийн төвийн албаны дарга П.Батчулуун мэдээлэл хийв

Зам тээврийн ослын улмаас өнгөрсөн сард амиа алдсан эмэгтэйн элэг, бөөрийг донор болгох хүсэлтийг холбогдох албаныхнаас ар гэрийнхэнд нь тавьж, зөвшөөрснөөр донор болгосон байдаг. Гэвч ар гэрийнхэн нь "Гэрээнд тусгаснаас өөр эрхтнүүдийг нь донор болгосон буюу талийгаачийн өвдөг, шагайг зүсэж, шөрмөсийг нь авсан байж болзошгүй байгаа талаар Zarig.mn сайт анх мэдээлсэн.

Тэгвэл Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун “Талийгаачийн эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсандаа уучлалт хүсэж байна. Ар гэрийнхэн нь сайхан сэтгэл гаргаж "Элэг нэгт монголчуудынхаа амийг аваръя" гээд талийгаачийг донор болгохыг зөвшөөрсөн. Гэтэл Нийгмийн даатгалын газраас талийгаачийг оршуулах зардлыг шийдэж өгөөгүй, нүүрээ буруулсны өмнөөс ч би талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна” хэмээн Zarig.mn сайтад тодруулга өгч, талийгаачийн ар гэрээс уучлалт гуйжээ.