ШУУРХАЙ: А.Гансүхийг хохирогчоор тогтоон ШШЕГ-т хандаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ

ШУУРХАЙ: А.Гансүхийг хохирогчоор тогтоон ШШЕГ-т хандаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан А.Гансүхийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд хохирол учруулсан гэх мэдээллийг эх сурвалжууд дамжуулж буй. 

Бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн “Г”-г хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэж мэдэгдлээ.