"Орбита" эмнэлэгт нүдний хагалгаанд орж хохирсны улмаас хуулийн дагуу төрийн байгууллагуудад хандсан ч хүлээж авсангүй" гэлээ

"Орбита" эмнэлэгт нүдний хагалгаанд орж хохирсны улмаас хуулийн дагуу төрийн байгууллагуудад хандсан ч хүлээж авсангүй" гэлээ

"Орбита" нүдний эмнэлэгээс болж хохирсон иргэн Улсын ерөнхий прокурорт хандаж өнөөдөр /2023.09.13/ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр  “Би өнөөдрийн байдлаар 59 дэх хоногтоо хохирлоо барагдуулах гэж хууль дүрмийн дагуу төрийн байгууллагуудад хандсан. Гэвч аль ч газар дорвитой шийд өгсөнгүй өдийг хүрлээ.  2019 онд нүдэндээ нулимсны сүвний гэмтэл авснаас болж ухархайдаа жижигхэн нүхтэй болсон. Зөвхөн хүйтэн салхитайд л нулимс гардгаас өөр зовиургүй байсан. Түүнээс хойш таван жил хэвийн ажил хэрэг гүйцэтгэж байгаад 2023 оны нэгдүгээр сарын 06-нд "Орбита" эмнэлэгт үзүүлтэл "хагалгаа хийхгүй бол болохгүй" гэсэн зөвлөгөө өгөөд нэгдүгээр сарын 07-нд хагалгаанд орсон. Миний нүдний байдал дээрдээгүй тул 2023 оны дөрөвдүгээр сарын 05-нд дахин хагалгаанд орсон. Мөн долдугаар сарын 04-нд гээд нийтдээ гурван удаа хагалгаа хийлгэсэн.

"Нэг хагалгаа хийгээд 5-6 сарын дотор асуудалгүй эдгэнэ, бид үргэлжилсэн эмчилгээ хийж байгаа" гэж Орбита эмнэлгийн эмч нар худлаа яриад байгаа юм. Тийм учраас өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байна. Өөрсдийнх нь хэлж байгаагаар “Орбита” эмнэлэг нь Улсын ерөнхий прокурор байсан Энх-амгалан гэх хүний эхнэр н.Удвалын эмнэлэг юм байна лээ.

Миний зүүн нүд төрөлхийн огт хардаггүй. Ганц хардаг нүдэндээ хагалгаа хийлгэсэн. Одоо нүд бүрэлзээд, нуухтаад, зовхи минь доошоо унжаад том жижиг нүдтэй болсон. Гоо сайхан болон эрүүл мэнд талаасаа бүрэн хохирч байна.

Одоо өргөдөл бичиж өгье гэхээр гуравдах мөрнөөс бүрэлзээд харагдахаа больдог. Би хөдөө орон нутагт амьдардаг хүн. Хохирлоо барагдуулахын тулд наадмын баяр өнгөрөөгөөд хотод орж ирсэн. Өнөөдрийг хүртэл 59 дэх хоног дээрээ явж байна. Миний ээж настай хүн. Даралт нь ихсээд эмнэлэгт хэвтсэн, өсвөр насны хоёр хүүхэд хичээл сургуульдаа ч явж чадахгүй, ажил хийнэ гэж байна. Миний хувьд Харин би хүйтэн цементэн дээр хэд хоног хэвтэх нь тодорхойгүй. “Хэрвээ миний гэр бүл, миний ээжид, миний бие амь нас эрүүл мэндэд хохирол учирвал энэ эмнэлэгтэй холбоотой шүү” гэлээ.