LIVE: "Шүүх хуралдааны танхимд хулгана гүйсэн бичлэг эвлүүлэг" гэж мэдэгдлээ /ВИДЕО/

LIVE: "Шүүх хуралдааны танхимд хулгана гүйсэн бичлэг эвлүүлэг" гэж мэдэгдлээ /ВИДЕО/

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.09.12/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, улмаар түр хойшилсон. 

Тэгвэл тус хэлэлцүүлгийн үеэр шүүх хурлын танхимд хулгана гүйсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Энэ талаар бид Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс тодруулахад, "Шүүх хуралдааны танхимд хулгана гүйсэн бичлэг эвлүүлэг" гэж мэдэгдлээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

Тэрбээр "Шүүх танхимд хулгана гүйсэн гэх бичлэг нь хуурамч бичлэг. Бид шүүх хурлын бүх процессыг дуу, дүрсний нарийвчлалтай бичиж авдаг. Уг бичлэгийг ухрааж үзэхэд цахим орчинд цацагдаад байгаа шиг зүйл болоогүй байна. Хэдийгээр шүүх танхимд хулгана гүйсэн асуудал болоогүй ч ийм зүйл хэзээ нэгэн үед гарахыг үгүйсгэхгүй. Учир нь шүүхийн байрууд хуучирч, муудсан. Актлагдсан барилгад шүүх үйл ажиллагаа явуулж байна. Шүүхүүдэд шавж устгалтай холбоотойгоор төсөв суулгаж өгдөг. Гэхдээ энэ нь хүрэлцдэггүй. Чингэлтэй дүүргийн шүүхэд гэхэд 2 сая төгрөгийн төсөв тавьж өгсөн байна. Үүгээр нь дөрвөн удаа халдваргүйжүүлэлт хийгдсэн болохыг бид тодруулж мэдлээ. Тиймээс шүүгдэгч нарын эрхийг зөрчихгүй байхад анхаарч, шүүхийн байрны асуудалд төр засгаас анхаарал хандуулна гэж найдаж байна" гэлээ. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө