Жалам хар болон Г.Чинзориг нар анх удаа дэвжээнд нүүр туллаа

Жалам хар болон Г.Чинзориг нар анх удаа дэвжээнд нүүр туллаа

Холимог тулааны тамирчид болох Жалам хар гэх нэрээр олонд танигдсан Ө.Баярмандах болон Г.Чинзориг нар тулалдах талаар цахим орчинд шууд дамжуулалт хийж, олны анхаарлыг татсан.

Тэд лайвынхаа үеэр ёс бус үг, үйлдэл гаргасан тул “MGL Fighting champion” клуб дахин тэмцээндээ оруулахгүй гэж мэдэгдээд байгаа. Тэгвэл өнгөрсөн даваа гарагт буюу есдүгээр сарын 11-ны өдөр тус хоёр тамирчны багийг бүрдүүлэхээр залуу тамирчдын дунд сорил тулаалдаан хийж, багийг хуваарилж дуусчээ. Ийнхүү Г.Чинзориг болон Жалам хар нар улаан болон цэнхэр хоёр багт хуваагдаж багтаа арав арван залууг авснаар хоорондоо өрсөлдөх юм. Ингээд эцэст нь багийн ахлагч болох хоёр тамирчин тулалдаж, аль ялсан нь аварга болсноор шоу өндөрлөх юм.

Мөн тэдний хувьд анх удаа нүүр тулан дэвжээнд гарсан нь гарчээ. Одоогийн байдлаар хоёр багт тулалдах тамирчид тодорхой болсон ч шоу яг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.