ЦЕГ: Шинэ автобус нэрээр хуучныг оруулж ирсэн гэх “Эрдэм транс” ХХК-ийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна

ЦЕГ: Шинэ автобус нэрээр хуучныг оруулж ирсэн гэх “Эрдэм транс” ХХК-ийн удирдлагуудыг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна

“Эрдэм транс” ХХК-ийн удирдлагуудыг шинэ автобус нэрээр 135 хуучин автобус оруулж ирсэн гэх мэдээлэл гараад байгаа.

Тодруулбал, тэд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд үйлчилгээнд явах 135 автобусыг БНСУ-аас оруулж ирэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тус компанийн захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарын албан өрөөнд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл тус хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө