Сураггүй алга болсон 6 настай хүүг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж өгчээ

Сураггүй алга болсон 6 настай хүүг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж өгчээ

Өчигдөр буюу есдүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо "Хангай" хотхонд оршин суух зургаан настай аутизмтай хүү алга болсон байна. Улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллага болон харьяа хорооны Засг даргад мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Үүний үр дүнд хүүг олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.

Энэ талаар хүүгийн ээж "Аутизмтай, олигтой ярьж өөрийгөө ойлгуулж чаддаггүй 6 настай хүү маань гэрээсээ гарч яваад алга болоход өөрсдийн биеэр ирж баг хамт олноо хурдан шуурхай зохион байгуулж эрэн хайх ажлыг хийж хүүг маань олж өгсөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Энхбаяр/ уйлж сандраад албан тушаал, хэлтэс сайн асууж амжсангүй ээ/ , СБД 11-р хорооны засаг дарга эгч/ бас нэрийг нь асууж чадаагүй/, хорооны цагдаа Энхболд, дуудлагын цагдаа нартаа бүгдэд мааш их баярлалаа. Хүүгийнхээ араас 5 мин зайтай гараад л олж чадахгүй сандарлаа. Тулсан үед төрийн цагдаа эмч 2 аминд ордог гэдийг цагдаа дээр, эмч дээр ч мэдэрч үзлээ. Та бүхний ажил үйлст өндөр амжилт хүсье"гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө