LIVE: "Хохирогч бүсгүй гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад осолд өртөж амиа алдсан" өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдэгдэв

LIVE: "Хохирогч бүсгүй гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад осолд өртөж амиа алдсан" өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдэгдэв

Энэ оны наймдугаар сарын 06-ны өдөр /2023.08.06/ авто осолд орж амь насаа алдсан С.Алунгуа бүсгүйн ар гэрт туслах хандивын аяныг Зариг.мн мэдээллийн сайтаас зохион байгуулж буй билээ.  Тэгвэл өнөөдөр /2023.09.14/ С.Алунгуа бүсгүйг дайрч амь насыг нь хөнөөсөн иргэний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл хийлээ. Учир нь авто осол гаргасан жолооч нь талийгаачид оршуулгын зардал өгөөгүй тэр бүү хэл машины хагарсан шилийг нэхэмжилсэн гэж мэдэгдсэн.

Тэрбээр "2023 оны наймдугаар сарын 06-ны өдөр харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 18 дугаар зүйлд "Өмгөөлж буй үйлчлүүлэгчийн хэргийн мэдээлэл нийтэд ил болбол олон нийтэд тодорхой мэдээлэл өгч болно" гэж заасан байдаг. Энэ дагуу би мэдээлэл өгье. Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг илт худал мэдээлэл түгээж байна. Миний үйлчлүүлэгч зам тээврийн осолд холбогдсон үеэс хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээгдэх хүртэл талийгаачийн ар гэрт байнга очиж уулзаж, уучлалт гуйж, сэтгэлийн дэм үзүүлж байсан. Оршуулгын зардлаас хуваалцаж, гурван хүүхдэд нь мөнгөн тусламж үзүүлэх нь зөв гэж үзээд тэтгэврийн зээл аваад 10 сая төгрөгийг бэлдсэн байсан. Тухайн үед шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарч ирээд талийгаачийн хууль ёсны төлөөлөгч гэх Эрдэнэбаатарт 10 сая төгрөг өгье гэхэд урдаас "10 сая төгрөг авахгүй" гэсэн. 

Харин хүүхдийн тэтгэвэр тэтгэмж, хашаа байшин авна гэж хэлсэн. Миний хувьд "Хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад мөнгөний асуудал ярьж болохгүй" гэхэд дараа нь "Алж хядна" гэж хэлэн сүрдүүлж 30 сая төгрөг нэхсэн. Миний үйлчлүүлэгч бүр сүүлдээ машинаа өгье гэдэг асуудлыг мөн хөндсөн. Осол гардаг өдөр талийгаач согтуугаар гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад осолд өртсөн. Ослын үед машины гэрэл хагараагүй /зураг харуулав/. Ийм байхад би гэрэл нэхэмжлэх боломжгүй. Талийгаачийн эд эрхтэнг авсан асуудалд өмгөөлөгч би оролцоогүй. Зөвхөн зам тээврийн осолд өмгөөлөл үзүүлж байгаа. Тийм учраас би ажил хэргийн нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр цагдаагийн газарт хандаж байна" гэсэн юм. 

ҮЗЭХ: