Шинэ автобус авах төсвийн мөнгөөр 135 ширхэг хуучин автобусыг арлын дугаар, оныг нь засварлаж оруулж ирсэн нь тогтоогджээ

Шинэ автобус авах төсвийн мөнгөөр 135 ширхэг хуучин автобусыг арлын дугаар, оныг нь засварлаж оруулж ирсэн нь тогтоогджээ

Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг болох “Эрдэм транс” ХХК нь БНСУ-д үйлдвэрлэсэн “Хьюндай” маркийн автобусыг импортлон оруулж ирэхдээ 135 автобусны арлын дугаар болон оныг засварлаж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогджээ.

Уг хэрэг залилан болон их хэмжээний мөнгө угаах давтан үйлдлээр хуулийн байгууллагад шалгагдаж эхэлжээ.Бүр ноцтой нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд шинэхэн автобус явуулна гэж хуурамч арлын дугаартай, хуучин автобуснуудыг Авто тээврийн үндэсний төв болон нийтийн тээврийн газарт бүртгүүлсэн байсан нь шалгалтаар илэрчээ. Иймд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас “Эрдэм трансХХК-ийн оффис болон нэр бүхий авто баазуудад нэгжлэг, шалгалт хийхэд нийт 189 автобусны 135-д хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон байна.




Өнөөдөр гахай өдөр

29 минутын өмнө