БНСУ-ын "Heidel Коrea” компаний усан үзмийн үрийн тосноос хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ

БНСУ-ын "Heidel Коrea” компаний усан үзмийн үрийн тосноос хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ

БНСУ-ын Генги мужийн Гуанжу хотод байрлах "Heidel Коrea” компаний Испаниас импортолж, дотооддоо худалдаалж буй усан үзмийн үрийн тосонд чанарын шинжилгээ хийхэд бензопирений техникийн үзүүлэлтүүд стандартын шаардлагыг хангахгүй болох нь тогтоогджээ.

Тодруулбал, хорт хавдар үүсгэгч "Бензопирен"-ны стандарт хэмжээ 1 кг-д 2мг -аас бага байх ёстой боловч "Heidel" импортийн усан үзмийн үрийн тосонд 2,2 мг/кг байжээ. Иймд БНСУ-ын Хүнс эмийн аюулгүй байдлын газраас тус бүтээгдэхүүний борлуулалтыг зогсоож, компаниуд сайн дураараа бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж эхэлжээ.

Иймээс дээрх тосыг хэрэглэхгүй байх, хэрэв хэрэглэдэг бол нэн даруй зогсоохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээлллийг бэлтгэн хүргэж байна.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө