Улсын арслан М.Бадарч эмнэлгээс гарчээ

Улсын арслан М.Бадарч эмнэлгээс гарчээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, улсын арслан цолыг хүртсэн М.Бадарч энэ сарын 6-ны өдөр авто осолд орж, ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тэрбээр эмнэлгээс гарчээ. 

Түүний осолд орсон асуудлыг холбогдох байгууллагаас шалгаж, уг хэргийг хаасан. Учир нь М.Бадарч нь ослын улмаас хэн нэгэнд хохирол учруулаагүй мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй тул уг хэргийг хаасан байдаг.