Ерөнхий сайд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд багтаан дуусгах үүрэг өгөв

Ерөнхий сайд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд багтаан дуусгах үүрэг өгөв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо.


Тэрбээр Дархан-Уул аймагт ажиллаж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай ийнхүү гуравдахь удаагаа танилцаж байгаа юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөж байгаа. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байна. АХБ-ны санхүүжилтээр хийж буй таван багц ажлаас 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Одоогоор эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчин, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.

Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийж буй хоёр эгнээ автозамаас өнгөрсөн онд багц нэг, дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилтыг бүрэн дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны 10 дугаар сарын 30-нд нээсэн. Одоогоор өнгө хучилт хийж, энэ онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөж байна. Төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө