ШУУРХАЙ: Эмээлт захын "мал нядалгааны газар"-т архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрээд зугтжээ

ШУУРХАЙ: Эмээлт захын "мал нядалгааны газар"-т архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрээд зугтжээ

Мал нядалгааны газарт архидан согтуурч нэгнийхээ аминд хүрээд зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, Эмээлт захад байрлах бойны газарт ажиллаж байсан хүмүүс архидан согтуурч, 42 настай эрэгтэй А нь 40 настай эрэгтэй Б-тэй маргалдан улмаар цээжин тус газарт нь хутгалан амь насыг нь хохироогоод зугтсан хэрэг өчигдөр /2023.09.13/ гарсан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж барьчилжээ. Иймд иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, болзошгүй аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө