СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөөдөр /2023.09.15/ Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг Цаг уур орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Тэгвэл маргааш энэ сарын 16-нд нутгийн хойд хагаст, энэ сарын 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 19-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.