"Өнөөдрөөс эхлэн нийслэлийн долоон дүүрэгт 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ" гэж Тавантолгой түлш ХК-иас мэдээллээ

"Өнөөдрөөс эхлэн нийслэлийн долоон дүүрэгт 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ" гэж Тавантолгой түлш ХК-иас мэдээллээ

“Тавантолгой түлш” ХК-иас сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, өвөлжилтийн бэлтгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл, Энэ жил нийслэлд шахмал түлшний борлуулалтын 650 цэг ажиллахаас 492 нь өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Үлдсэн 160 цэгийг аравдугаар сарын 1-нийг хүртэл үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Энэ намрын хувьд нийслэлийн 98 агуулахад 100 мянган тонн, үйлдвэрийн талбайдаа 18 мянган тонн түлшний нөөцтэйгээр борлуулалтаа эхлүүллээ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй өрх өнөөдрөөс галлагаагаа эхлүүлж байна. галлагааг эхлүүлэхийн өмнө

  • Зун их бороо орсон тул галлагаа эхлэхийн өмнө яндангаа хөөлж, цэвэрлэх
  • Зуухны угаарын хий мэдрэгчийг ажиллуулах
  • Зуухны бүрэн бүтэн байдлыг хангах
  • Айл өрхүүд гэр, байшингаа дулаалж өвөлд бэлдэх 

Угаарын хий мэдрэгчийг алга болгосон, үрэгдүүлсэн айлууд зах зээлд худалдаж байгаа мэдрэгчийг хувиараа худалдаж авах шаардлагатай. Угаарын хий мэдрэгчгүй айлд шахмал түлшний карт олгохгүй" гэв. Мөн хавар, намрын бороотой үед угаарын хийтэй холбоотой дуудлага ихэсдэг. Бороо орох үед айлууд түлш бүрэн шатаагүй байхад яндангаа хаадаг угаартах эрсдэлийг үүсгэдэг тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа.