"Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан туг дор орж болзошгүй байна" гэжээ

"Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан туг дор орж болзошгүй байна" гэжээ

Вада буюу Олон улсын допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч ирж Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан, стандарт дагаж мөрдөөгүй, дүрэм биелүүлэхгүй байгаа асуудлаар анхааруулга сануулга өгч, тус хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгчээ. 

Хэрэв алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй.

Өөрөөр хэлбэл Монголын төрийн далбаа олимпын үеэр олимпын тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй гэсэн үг. 

Тэгвэл энэ талаар тайлбарлагч С.Шижирбат өөрийн цахим хуудастаа "Вадагийн удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь 9 сарын 22-нд дуусах нь. Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бат-Эрдэнэ, Баттүшиг нарт үүрэг өгч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн. Вадагийн 2 төлөөлөгч ирэхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан. Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой. Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яачхав. 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай. Хасчихвал эргээд сэргээх гэж бөөн юм болно шүү, хугацаа алдана" гэжээ.