Энэ оны эхний зургаан сарын байдлаар нохойд хазуулсан 2.486 тохиолдол бүртгэгдсэн талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс мэдээллээ.
Эдгээр иргэний 57.1 хувь нь гудамж, зам талбайд явахдаа нохойд хазуулж, гэмтжээ. Насны ангиллаар харвал:
- 0-9 насны хүүхэд 26.2 хувь
- 10-19 насныхан 19.2 хувь нохойд хазуулсан байна.
Иймд олноороо цугларсан нохдоос холуур явах, гудамжаар нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвч хэрэглэж, хөтөлж явах, уяатай нохойд хүрэхгүй байх, нохойд хазуулсан бол яаралтай эмнэлэгт хандах, вакцины тундаа хамрагдахыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.