Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.