“Clean up-3” бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдөр болж байна

“Clean up-3” бүх нийтийн цэвэрлэгээ өнөөдөр болж байна

"Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр" буюу 2023 оны есдүгээр сарын 16 өдөр “Clean up 3 ” “Туул голоо цэвэрлэцгээе” аянд 7000 гаруй залуучууд хамрагдахаар бүртгүүлсэн байна.

Нээлт, хуваарилалт, үндсэн үйл ажиллагаа 08:30 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд эхэллээ. 

Хамрах хүрээ

  • Дамбадаржаагаас Дарь эхийн гүүр хүртэл  
  • Дарь эхийн гүүрнээс 100 айлын гүүр хүртэл
  • 100 айлын гүүрнээс Арслантай гүүр хүртэл
  • Арслантай гүүрнээс S Outlets хүртэл
  • Олимпын гүүрнээс Энхтайваны гүүр хүртэл
  • Энхтайваны гүүрнээс Алтай Хотхон хүртэл
  • Алтай хотхоноос Улаанбаатар менежмент хүртэл
  • Баянзүрхийн гүүрнээс Адам Евагийн хөшөө хүртэл
  • Маршалын гүүрнээс Туул Гарден хүртэл
  • Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл
  • Зайсангийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл
  • Шархадны шинэ гүүрнээс Улиастайн гүүр хүртэл

Байгаль эх дэлхийгээ хайрлан нэг өдрийг үр дүнтэй өнгөрүүлэхэд нэгдээрэй.