Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах оновчтой шийдлүүдийн нэг нь автомашины зогсоолыг олноор бий болгох гэдгийг зам тээврийн мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл хотын төвийн цөөн зогсоолын нэг болох Улсын драмын эрдмийн театрын урд талын автозогсоолыг цэцгийн мандал болгох шийдвэр гарч, өнгөрөгч зуны турш олон иргэдийн шүүмжлэлд өртсөн.
Учир нь тус цэцгийн мандлын нийт 900 сая төгрөгөөр хийж эхэлсэн бөгөөд иргэдийн эсэргүүцэл, шүүмжлэлийг дагуулж, уг бүтээн байгуулалтыг зогсоож, нэг бус удаа нураасан. Мөн энэ талаар Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, "Төлбөртэй, төлбөргүй нь хамаагүй театрынхаа өмнө автомашины зогсоол ажиллуулж, байгаа нь зохимжгүй" гэж мэдэгдэж байв. Тэгвэл Улсын драмын эрдмийн театрын урд 900 сая төгрөгөөр бүтээсэн жилийн цөөхөн сард ашиглах цэцгийн мандал бүтээн ажил дууссан байна.