Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 13 градус дулаан байна

Улаанбаатарт бага зэргийн бороо орж, 13 градус дулаан байна

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна. Нутгийн хойд хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн болон хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.