Архангайд болсон "Бүх цэргийн наадам"-д Б.Өлзийсайхан түрүүлж "Цэргийн арслан" цол хүртжээ

Архангайд болсон "Бүх цэргийн наадам"-д Б.Өлзийсайхан түрүүлж "Цэргийн арслан" цол хүртжээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн цол чимэг олгох "Бүх цэргийн наадам"-ын хүчит бөхийн барилдаан энэ жил Архангай аймгийн Цэцэрлэг хотод өчигдөр болж өндөрлөлөө. Цэргийн цол чимэг олгох 32 дахь удаагийн Бүх цэргийн наадамд 256 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн харьяат аймгийн харцага Баасанцогтын Өлзийсайхан түрүүлж, Цэргийн арслан цол, Сэлэнгэ аймгийн харьяат аймгийн харцага Х.Наранбаяр үзүүрлэж, Цэргийн заан цолны болзол хангасан байна.