Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн твиттер хуудастаа хилчдэд хандан мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрээр, “Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албанд зүтгэж буй үе, үеийн хилчид дайчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлье.
Хил хамгаалах байгууллага эдүгээ 90 жилийнхээ түүхийг бичиж байна. Энэ хугацаанд тасралтгүй өргөжин чадваржиж, шинэчлэгдэж ирсэн. Бид орчин үеийн техник технологийг хил хамгаалах ажилд нэвтрүүлэх ажлыг тасралтгүй хийж байна. Эх орныхоо торгон хил дээр хараа цэх, цээж тэнүүн зогсож буй ард түмнийхээ нүд, чих болсон эрэлхэг хилчин танд талархал илэрхийлье” гэжээ.
Монгол Улсынхаа тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдлыг хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай албанд зүтгэж буй үе, үеийн хилчид дайчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлье.
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) September 17, 2023
Хил хамгаалах байгууллага эдүгээ 90 жилийнхээ түүхийг бичиж байна. Энэ… pic.twitter.com/7pl2wwfezv