ВИДЕО: Аэробикийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг алтан медаль хүртлээ

ВИДЕО: Аэробикийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг алтан медаль хүртлээ

Аэробик гимнастикийн 8 дахь удаагийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т гурван өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 11 орны 200 орчим тамирчин гурван насны ангиллын 17 төрөлд өрсөлдсөн юм.

Манай улсын баг тамирчдын хувьд нийт төрлүүдээс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байсан. Тэгвэл тэмцээний хамгийн сүүлийн өдрийн хамгийн сүүлийн төрөл болох аэробик бүжгийн төрлөөс энэ удаагийн тэмцээний анхны алтан медалийг хүртлээ.

Монголын насанд хүрэгчдийн аэробик бүжгийн баг:

  • Чинбат Батбуян
  • Өнөрбаярын Ёолк
  • Батсайханы Пүрэв-Эрдэнэ
  • Батдэлгэрийн Шүрэнцэцэг
  • Юмсүрэнмөнхийн Мөнхтуяа
  • Мөнхцэцэгийн Буяндэлгэр
  • Мянганбуугийн Хонгорзул
  • Баасанжавын Чингүүнжав

ВИДЕО: