ВИДЕО: Т.Тулга ДАШТ-д Азербайжан Улсын тамирчинтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээжээ

ВИДЕО: Т.Тулга ДАШТ-д Азербайжан Улсын тамирчинтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээжээ

"Белград-2023" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби Улсад үргэлжилж буй. 

Тус тэмцээний 65кг-ийн жинд дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Т.Тулга эхний даваанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Германы Александер Семисоровыг 9:2 оноогоор ялсан юм. Ингээд хагас шигшээд Азербайжан Улсын тамирчин олимпийн мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн 3:3 гэсэн шийдвэрээр ялагдал хүлээжээ. Т.Тулга эхний үед 2:2 оноогоор түүнийг хожсон байна. Харин шийдвэрлэх үеийн сүүлийн минутанд Хажи Алиевийг сугадан дайрч дэвжээнээс гарган 1 оноо авч илүүрхлээ батлаж оноог 3:2 болгосон. Улмаар сүүлийн секундэд өрсөлдөгчийнхөө хийсэн дутуу мэхний эсрэг маш сайн ажиллаж оноогоо 5:2 болгосон ч шүүгчдийн шийдвэр Хажи Алиевийн талд гарсан аж.

Иймд Т.Тулгын барилдаантай холбогдох өргөдлийг Монголын чөлөөт бөхийн холбооноос Дэлхийн бөхийн холбооны техникийн зөвлөлд гаргажээ.

ҮЗЭХ: