"Б.Эрхэмбаярыг автомашиндаа нас барсан байхад нь олсон" гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ

"Б.Эрхэмбаярыг автомашиндаа нас барсан байхад нь олсон" гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдэгдлээ

"Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаярыг автомашиндаа угаартсан байдалтай нас барсан байхад нь олсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Харин энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор "Ихбит" ХХК-ийнхан "Энэхүү мэдээллийг үгүйсгэж, цахим сүлжээнд сайтын нэр төрд халдсан" мэдээллийг цацсан.Тэгвэл дээрх харамсалтай хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээллийг өглөө.

Тус мэдээлэлд, "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн задгайд граж дотор “Хүн угаартаж нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад тус гражид 38 настай, эрэгтэй “Э” нь нас барсан, UTV бартаат замын дөрвөн дугуйтын хөдөлгүүр асаалттай байсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, "Ихбит" ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Эрхэмбаярыг автомашиндаа угаартсан байдалтай нас барсан байхад нь олсон талаар мэдээлэл үнэн болохыг цагдаагийн байгууллага баталлаа. 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө