"Ханжоугийн 2023" Азийн наадмыг Монголын өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр шууд дамжуулна

"Ханжоугийн 2023" Азийн наадмыг Монголын өргөн нэвтрүүлгийн долоон телевизээр шууд дамжуулна

БНХАУ-д болох Ханжоугийн 2023 оны Азийн наадам есдүгээр сарын 23-аас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнийг Монголын өргөн нэвтрүүлгийн долоон телевиз спортын төрлүүдийг доорх байдлаар хуваан авч, шууд дамжуулан үзүүлэхээр болжээ.

Сагсан бөмбөг, усан спорт, фенсинг, скуаш, таеквондо, триатлон спортын төрлийг NTV телевиз, 3x3 сагсан бөмбөг, хөнгөн атлетик, теннис, спорт авиралт, сепанктакрау, рагби спортын төрлийг TENGER телевиз, буудлага, хөл бөмбөг, кураш, бадминтон, каббади, триатлон спортын төрлийг TV9 телевиз, бокс, гимнастик, жюү жицү, бүжгийн спорт, гандбол, оюуны спортын төрлүүдийг MNB телевиз, чөлөөт бөх, хүндийн өргөлт, ширээний теннис, дугуйт тэшүүр, зүлэгний хоккей, элсний волейболын спортыг UBS телевиз, волейбол, электрон спорт, шатар, гольф, морин спорт, таван төрөлт тэмцээнийг Сүлд телевиз, жүдо, байт харваа, дугуй, карате, крикет, завины төрлийн спортын тэмцээнийг С1 телевизээр тус тус шууд үзүүлэх аж.