Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ-нд манай улсаас дөрвөн тамирчин барилдана

Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ-нд манай улсаас дөрвөн тамирчин барилдана

"Белград 2023" чөлөөт бөхийн ДАШТ- ий 5 дахь өдөр эмэгтэйчүүдийн 53кг, 62кг, 68кг, 72кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд явагдана.

Тус 4 жинд манай улсаас:

  • Эмэгтэйчүүдийн 53кг-д цэргийн Дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, Шведийн тамирчин Европын хошой аварга Ионна Малмгрентэй
  • Эмэгтэйчүүдийн 62кг-д Дэлхийн аварга МУГТ Пүрэвдоржийн Орхон, БНХАУ-ын тамирчин ДАШТ-ий мөнгөн медальт, Ази Тивийн аварга Лон Жиатай
  • Эмэгтэйчүүдийн 68кг-д ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа, эзэн орны тамирчин Эмилия Яковльевичтой
  • Эмэгтэйчүүдийн 72кг-д ОУХМ Энх-Амарын Даваанасан, Полшийн Наталья Стрзалкатай тус тус эхний тойрогт барилдана.

Харин эмэгтэйчүүдийн 50кг-ын жингийн шигшээд МУГТ Д.Отгонжаргал, Японы Юи Сүсакитай барилдах юм.

Тэмцээн Улаанбаатар хотын цагаар 16:00 цагт Серби Улсын нийслэл Белград хотын "Stark Arena"-д эхэлнэ.