"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд, нэр дэвшигч Т.Дүүрэнг эсэргүүцэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй муудалцжээ

"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд, нэр дэвшигч Т.Дүүрэнг эсэргүүцэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй муудалцжээ

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал өнөөдөр өглөө эхэллээ. 

Хуралдаанд 1300 гаруй гишүүн оролцохоор бүртгүүлснээс үдээс өмнөх хуралд 700 гаруй гишүүн оролцож зарим илтгэлийг сонсоод түр завсарлажээ. Хуралдааны үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, "Алтан Дорнод Монгол" компанийн захирал Т.Ганболд одоогийн ерөнхийлөгч О.Амартүвшинтэй муудалцаж асуудал үүсгэсэн байна. 

Т.Ганболдын хувьд МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч, "Увс Хүнс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг эсэргүүцэж байр, сууриа илэрхийлжээ. Учир нь "Увс Хүнс" ХХК-г үүсгэн байгуулагч нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин. Гэтэл О.Амартүвшингийн компанийн гүйцэтгэх захирал нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид нэр дэвшиж буй нь ашиг сонирхлын зөрчил хэмээн үзэж байгаа аж. Үүнээс үүдэн маргаан болсон байна. 

Тус хурлаар МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулах бөгөөд ерөнхийлөгчид нийт 13 хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн юм. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн хэд хэдэн хүн бий.

Тодруулбал,

  • ШАРК Д.Энхтүвшин
  • Скайтел группийн гүйцэтгэх захирал асан Д.Болор
  • Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан
  • “Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга
  • "Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд
  • МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн
  • Эдийн засагч Б.Лакшми
  • Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий
  • ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан нар юм