Энэ долоо хоногийн бямба гарагт болох "Автомашингүй өдөр"-өөр Улаанбаатар хотод томоохон зах, худалдааны төвүүд амарна

Энэ долоо хоногийн бямба гарагт болох "Автомашингүй өдөр"-өөр Улаанбаатар хотод томоохон зах, худалдааны төвүүд амарна

Автомашингүй өдөр төвийн дөрвөн дүүргийн 12 зах, худалдааны төвийн амралтын өдрийг бямба гарагт шилжүүлжээ.  

Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй. Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад автомашингүй өдөр болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. Мөн 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.