Г.Отгонжаргал Шведийн тамирчинтай барилдаж, ялагдал хүлээлээ

Г.Отгонжаргал Шведийн тамирчинтай барилдаж, ялагдал хүлээлээ

"Белград 2023" ДАШТ-ий тав дахь өдөр Монгол тамирчдаас хамгийн эхэнд эмэгтэйчүүдийн 53кг-ын жинд цэргийн Дэлхийн аварга ОУХМ Ганбаатарын Отгонжаргал дэвжээнд гарлаа.

Тэрбээр тэмцээний эхний барилдаанаа Шведийн тамирчин Европын хошой аварга Ионна Малмгрентэй хийсэн юм. Г.Отгонжаргал хүчтэй өрсөлдөгчийн эсрэг олон мэхний оролдлогыг хийж, тун сайн барилдсан ч 6:3 оноогоор ялагдал хүлээсэн байна.