Д.Отгонжаргал дэлхийн гурван удаагийн аварга Юи Сүсакид ялагдаж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Д.Отгонжаргал дэлхийн гурван удаагийн аварга Юи Сүсакид ялагдаж, ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

"Белград 2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50кг-ын жинд эх орноо төлөөлөн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт МУГТ Долгоржавын Отгонжаргал оролцсон.

Д.Отгонжаргал Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпийн хүрэл, Дэлхийн аваргын 2 мөнгө, 1 хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан.

Улмаар алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпийн аварга, Дэлхийн 3 удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдаж ДАШТ-ээс 2 жил дарааллан мөнгөн медаль хүртлээ.