"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх эрхийг Л.Одгэрэл хүртлээ

"Парис 2024" Олимпын наадмыг дэнслэх эрхийг Л.Одгэрэл хүртлээ

Дэлхий, олимпийн дэвжээн дээр шүүнэ гэдэг өөрөө нэр төрийн хэрэг байдаг. Тэгвэл “Парис 2024” олимпийн наадмыг шүүх эрхийг Монголын шүүгчдээс анхлан хүртсэн хүнээр хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл тодорлоо. Л.Одгэрэл өмнө нь "Жакарта 2018" Азийн наадам, "Буэнос-Айрес 2018" Залуучуудын олимп, "Токио 2020" олимп зэрэг томоохон наадмуудад шүүгчээр ажиллаж байсан арвин туршлагатай.

Тэрбээр мөн 2 хоногийн дараа нээлтээ хийх "Ханжоу 2022" Азийн наадамд хүрэлцэн очиж, туйванчдын тэмцээнийг шүүх юм байна.