Өнөөдөр аваргын төлөө хүч үзэх бөхчүүд

Өнөөдөр аваргын төлөө хүч үзэх бөхчүүд

Сербийн Белград хотод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 5 дахь өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг, 62 кг, 68 кг, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болж өндөрлөсөн.Тухайн барилдаанаас тодрон гарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болсон Монголын хоёр бөх өнөөдөр зодоглоно.

“Белград–2023” ДАШТ-ий 1/2 шигшээ барилдаанд 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа АНУ-ын Эмма Брантилыг цэвэр ялж, аваргын алтан медалийн төлөө барилдахаар болсон бол, 72 кг-д Э.Даваанасан ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 3:6-гаар ялж алтан медалийн төлөө хүч үзэхээр болсон. ДАШТ-ий 68 кг-ын жинд 33 бөх барилдсан бол, 72 кг-ын жинд харьцангуй цөөн буюу 18 бөх өрсөлдсөн юм.Ер нь 68 кг бол монголчуудад ээлтэй жин. Чухам энэ жинд л Хөдөлмөрийн баатар, МУГТ С.Батцэцэг, МУГТ  О.Насанбурмаа нар зодоглож ялалт амжилтад хүрсэн байдаг. Тэдний үргэлжлэл болж, Өвөрхангайн жаахан охин ДАШТ-ий медальд хүрч, Олимпийн эрхийг таслалгүй авч чадлаа.

ДАШТ-ий 72 кг-ын жинд өрсөлдөж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасангийн хувьд алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын залуу од, өнгөрсөн жилийн Дэлхийн аварга Амит Эйлортой барилдах юм.

Өнөөдөр энэ дөрвөн жингийн медалийн төлөөх барилдаанууд болно.

53 кг. Акари Фүжинами (Япон) - Ванеса Каладзинская (Беларусь)

62 кг. Сакүра Мотоки (Япон) - Айсулуу Тыныбекова (Кыргызстан)

68 кг. Э.Дэлгэрмаа (Монгол) - Бусе Тосун (Турк)

До 72 кг. Э.Даваанасан (Монгол) - Амит Эйлор (АНУ)

Белградын цагаар 18 цагт медалийн төлөөх барилдаан болно. Манайхаас 6 цагийн зөрүүтэй гэдгийг тооцож үзвэл шөнийн 24.00 цагт алтын төлөөх барилдаан эхлэх нь.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө