Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр +4...+9 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +18...+23 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +17...+19 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +17...+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +16...+18 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.