Дэлхийн бөхийн холбооноос ОУХМ Т.Тулгын барилдааныг дахин нягталж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ

Дэлхийн бөхийн холбооноос ОУХМ Т.Тулгын барилдааныг дахин нягталж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ

Серби Улсын Белград хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кгд өрсөлдсөн ОУХМ Т.Тулга 1/8 шигшээд Азербайжан улсын тамирчин олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн 3 удаагийн аварга алдарт алдарт тамирчин Хажи Алиевтай тун эргэлзээтэй барилдааныг хийж шүүгчдийн 3:3 буюу сүүлийн оноогоор Азербайжаны талд шийдвэр гаргасан.

Бид барилдааны дараа Т.Тулгатай холбогдож тодруулга авахад, "Миний хувьд шүүгчид буруу шүүсэн гэж үзэж байгаа. Гэвч одоо тэмцээний шийдвэр өөрчлөгдсөн ч барилдааны үр дүнд ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. Шүүгчдэд л арга хэмжээ авах байх. Ямартай ч дэлхийн аваргын бөхийн холбоо үнэн зөөөр шийдврэг гаргаасай гэж хүсч байгаа" гэсэн юм.

Иймд Монголын чөлөөт бөхийн холбоо дэлхийн бөхийн холбоонд гомдол гаргаж шалгуулсан боловч шүүгчид бичлэгийг дахин нягталж триконоос зуурсан буюу хориотой үйлдэл гаргасан тул 1 оноо торгууль өгч, хориотой үйлдлээс хойш авсан 2 оноог хүчингүйд тооцон 3:3 оноогоор тэнцэж сүүлийн оноо торгуулиар Азербайжаны бөхөд ялалт өгсөн өмнөх шийдвэр ижил байна хэмээн үзжээ.