Үл мэдэгдэх зүйлд хордсон 18 дугаар сургуулийн сурагчдаас тав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Үл мэдэгдэх зүйлд хордсон 18 дугаар сургуулийн сурагчдаас тав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн сурагчид өчигдөр /2023.09.21/ хичээлдээ сууж байхад нь гэнэт бөөлжих, суулгалтын шинж тэмдэг илэрч, хордсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Улмаар тус сургуулийн үйл ажиллагааг түр зогсоож, битүүмжлээд байна. Тэгвэл үл мэдэгдэх зүйлд хордсон тус сургуулийн таван хүүхэд өдгөө эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Мөн сурагчдын хордсон шалтгаан нөхцлийг олж тогтоохоор шинжээч эмч томилогдон ажиллаж байгаа юм байна.