ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийн гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзаж, түүнд оногдуулсан 1 жил 10 сар хорих ял хэвээр үлдлээ

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийн гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзаж, түүнд оногдуулсан 1 жил 10 сар хорих ял хэвээр үлдлээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Улмаар тэрбээр анхан шатны шүүхийн тус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандснаар тус шүүхээс түүнд 1 жил 10 сарын хорих ял болгож хөнгөрүүлсэн юм. 

Тэгвэл шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нарын өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан юм. Иймд өнөөдөр /2023.09.22/ Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч нарын гомдлыг УДШ-ээр хэлэлцэх эсэхийг хэлэлцээд татгалзаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэд Давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 1 жил 10 сар хорих ял хэвээр үлдэж, тэрбээр энэ ялыг биеэр эдлэхээр болж байна.