"Автомашингүй өдөр" өнөөдөр тохиож, нийслэлд зах, худалдааны төвүүд амарч, тодорхой цэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

"Автомашингүй өдөр" өнөөдөр тохиож, нийслэлд зах, худалдааны төвүүд амарч, тодорхой цэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлав

Өнөөдөр /2023.09.23/ Улаанбаатар хотод автомашингүй өдөр тохиож байна. Энэ хүрээнд өнөөдөр 07:00-18:00 цагийн хооронд нийслэлийн төвд автомашины хөдөлгөөний хязгаарлаад байна. Мөн томоохон зах, худалдааны төвүүд амарч байна. 

Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй гэсэн үг. Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад автомашингүй өдөр болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. Мөн 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.