Хөвсгөл аймагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймагт 5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас зүүн зүгт 22 километрийн зайд 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов.

Энэ удаагийн газар хөдлөлт тус аймгийн хувьд он гарснаас хойш хамгийн хүчтэй хөдлөлт боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ. Мөн өчигдөр Ханх сумын төвөөс баруун урд зүгт 38 километрт 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 24 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болжээ.