ВИДЕО: Бороотой, хүйтэн учир "Автомашингүй өдөр" арга хэмжээнд цөөн иргэд оролцож байна

ВИДЕО: Бороотой, хүйтэн учир "Автомашингүй өдөр" арга хэмжээнд цөөн иргэд оролцож байна

“Автомашингүй өдөр-2023” арга хэмжээг “Эрсдэлгүй-Эрүүл орчныг хамтдаа” уриан дор өнөөдөр /2023.09.23/ 07:00-18:00 цагийн хооронд зохион байгуулж байна. 

Гэвч өнөөдөр цаг агаар хүйтэн, бороотой байгаа учир тус арга хэмжээнд цөөн иргэд л оролцож байгаа аж. 

Энэ хүрээнд өнөөдөр 07:00-18:00 цагийн хооронд нийслэлийн төвд автомашины хөдөлгөөний хязгаарлаад байна. Мөн томоохон зах, худалдааны төвүүд амарч байна.  Тодруулбал, “Нарантуул”, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Дүнжингарав”, “Барс”, “Баянзүрх”, “Баянзүрх-2”, “Ханталст” худалдааны төв, “Өгөөмөр” зах, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр ажиллахгүй гэсэн үг. Түүнчлэн урлагийн тоглолтууд, спортын арга хэмжээнүүд, дугуйн парад автомашингүй өдөр болохоос гадна аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж ажиллана. Мөн 5-10 насны хүүхдүүдийн дунд талбайн шохойн зургийн уралдаан, дугуйн уралдаан, дартсын тэмцээн, шагайн наадгай, шатрын тэмцээн болно. Мөн цэнгээнт бүжгийн “Улаанбаатарын залуучуудын цэнгүүн” үзүүлэх тоглолтууд болох юм.

 

ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө